Ч.Чагнаадорж "ААВ" шүлэг

2024 ж. 16 Нау.
967 Рет қаралды

#шүлэг #сонсдогном #шүлэг #шүлэгсонсох #намууханая #аав #аавынтухайшүлэг
Цэцэг ургаагүй зунаар горхи шиг урсаж явсан
Цэл залуухан насны чинь сайран дээр ирлээ аав минь
Цэнхэр бороотой өдрөөр гал шиг дүрэлзэж байсан
Цээж дүүрэн омогийн чинь цогон дээр ирлээ аав минь
Гэрэл харанхуй хоёрыг нэгэн өнгөөр зурдаг
Гэгээн саруул ухааны чинь дөлөн дээр ирлээ аав минь
Гэмшил хөөрөл хоёрыг адилхан хэмээр тоглодог
Гэмгүй цагаан сэтгэлийн чинь зучил дээр ирлээ аав минь
Ай аав минь
Шорвог нулимсаа залгиж зүрхээ түлдэг байсан
Шороотой замын чинь үзүүрээс залуу насыг чинь харлаа
Гашуун амьдралын үнэнийг ганцаардлаар давж явсан
Гандан бууршгүй занг чинь сэтгэлийн гүнээс оллоо
Ай аав минь та
Тайгын чоно нөмөрлөсөн хөвчийн их уул байж
Талын зээр халхалсан хөндлөн цагаан дэрс байж
Ангир галуу ундаалсан аагим халууны нуур байж
Аав хэмээх нэртэй монгол дээлтэй хангай байж.

KZhead